ДИСТРИБЬЮТЕР МОНГОЛИА – 2012 Authorized Distributor Certificate
16 6-р сар 2020
2012.11.09-2012.11.12 хооронд Монголын импортын зах зээлд гадаадын брэндийг эх орондоо борлуулах албан ёсны эрх бүхий байгууллагуудыг сурталчилах “Дистрибьютер Монголиа – 2012” үзэсгэлэн МИШЭЭЛ ЭКСПО үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнгийн зорилго нь хэрэглэгч, худалдан авагчдад Дистрибьютер байгууллагууд албан ёсны эрхтэйгээр чанартай, баталгаат хугацаатай, оригналь дэлхий брэндийг Монголын зах зээлд нийлүүлж буйг сурталчилах, танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох явдал байлаа.
Үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч олондоо дистрибьютер байгууллагууд хуурамч бараа бүтээгдэхүүнээс брэнд бүтээгдэхүүнийг хэрхэн ялгаж таних талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч орноос нийлүүлж, чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлож, зах зээлд нийлүүлдэг талаарх үнэн зөв мэдээг хүргэсэн билээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь өвөрмөц зохион байгуулалттай, компани болгон өөрийн тохижилтыг онцгой байдлаар бэлтгэж оролцсон ба олон олон хэрэглэгч, байгууллагуудыг хамрагдаж чадсан билээ.
“БОСА Импекс”ХХК нь Simply шар буурцагийн тос, Үе Үе кофе, Yeste капучино, Bebeto резин чихэр, Nips үрэл, Dena aloe жүүс зэрэг импортын бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцож, хэрэглэгчиддээ бүтээгдэхүүний амталгааг явуулж, компаний болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн билээ.
Хэрэглэгчид SIMPLY шар буурцагийн тос, YESTE капучиногийн амт, чанарыг шагшин магтаж байлаа.